Өчигдөр буюу зургадугаар сарын 18-нд сургуулийн ард байрладаг хөл бөмбөгийн талбайд төмөрөнд даруулан 11 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Тодруулбал, Шар хадны эцэст байрлалтай 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан байна. Тус сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Тус сургуулийн арын хөл бөмбөгийн талбайн хаалганы төмөр үе үе унадаг ч хүүхдүүд эргүүлэн босгож тоглодог байсан гэж тухайн газрын оршин суугч болон тэнд тоглодог хүүхдүүд ярьжээ.