Энэ долоо хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн сурагч 11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байхдаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Харин энэ хэргийн талаар тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ ярихдаа "Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт сул хүүхэд байсан" гэсэн нь олон хүний бухимдалыг хүргээд байсан билээ. 

Тэгвэл түүний энэхүү тайлбар олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд "Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн" гэдэг үндэслэлээр 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.