Ялалтын гоолыг Криштиан Рональдо хийж 1:0 оноогоор Португаличууд яллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “B” хэсгийн тоглолт Португаль болон Мaроккогийн шигшээ багуудын хооронд эхэлж 1:0 харьцаатайгаар Португалийн шигшээ баг ялалт байгууллаа. 

Португалийн ялалтын гоолийг Криштиан Рональдо тоглолт дөнгөж эхлээд 4 минутад эсрэг талын хаалганд хийсэн юм.  Энэхүү гоол нь түүний олон улсын тэмцээнд хийсэн 85 дахь удаагийнх болж Европд рекорд тогтоолоо. Өмнө нь 84 удаагийн гоолын дээд амжилтыг Унгарын хөлбөмбөгчин Ференц Пушкаш эзэмшиж байсан юм.

Тус хоёр улсын баг 1986 оны ДАШТ-ээр учраа тааран тоглоход Морокко 3-1 харьцаатай илүүрхэж байв. Харин өнөөдөр буюу 32 жилийн дараа Португаличууд Мaрокког ийнхүү яллаа. Тоглолтын төгсгөлд Португаличууд 19, харин Мaрокко 23 сануулгыг авсан байлаа. 

Уругвайчууд 1:0 харьцаатайгаар Саудын Арабын шигшээ багийг хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн сүүлийн тоглолт болох Уругвай болон Саудын Арабын шигшээ багийн тоглолт 1:0 оноогоор Уругвайчууд ялалтаар өндөрлөлөө. Ингэснээрээ тэд А хэсгийн Оросын шигшээ багийн оноотой тэнцэж байгаа юм.

Ялалтын гоолыг Уругвайн гол довтлогч Луис Суарэз тоглолтын 23 минутад хийсэн бөгөөд тэрээр шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтдоо өнөөдөр оролцож буй нь энэ эж.

Өмнөд Америкийн төлөөлөл Уругвайн шигшээ баг хамгийн сүүлд 1970 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод ялалт байгуулсан ба тухайн жил хагас шигшээ шатанд шалгарч байсан юм. 

Хоёр баг ДАШТ-ий хүрээнд учраа тааран тоглож байгаагүй ч нөхөрсөг тоглолтын хүрээнд хоёр удаа таарч тоглоход Саудын Араб нэг хожиж байсан бол үлдсэн нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан юм. 15 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа Саудын Араб анх удаагаа Өмнөд Америкийн багийн эсрэг нүүр тулсан нь энэ аж. 

ИСПАНИЧУУД ИРАНЫГ 1:0-ЭЭР ХОЖЛОО

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн Испани-Ираны тоглолт Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар /06.21/ 02 цагаас эхэлж, испаничууд 1:0-ээр хожлоо.

Энэ тоглолтын эхний хагаст хоёр багийн аль аль нь гоол хийж чадалгүй өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 54 дэх минутад цорын ганц гоолыг испанийн довтлогч Диего Коста оруулснаар Испанийн шигшээ баг Ираны шигшээ багийг 1:0-ээр буулгаж авлаа.

Иранчууд сөрөг довтолгоонд шилжиж нэлээд шургуу довтолгоо хийсний дүнд нэг гоол оруулсан ч шүүгч энэ гоолын бичлэгийг үзээд отон тоглолт гэж үзсэн юм. Харин Диего Коста энэ ДАШТ-д гурав дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрт бичигдэж эхэллээ.