Сайн байцгаана уу? Та хэдээс зөвлөгөө авяа . Би одоо 25-тай бүсгүй байна аа. 3жилийн өмнө найз залутайгаа танилцаж 2017онд хүүтэй болсоон.

Тэгээд би хадмындаа амьдардаг. Тэгтэл манай найз залуу нилээн явдалтай завхай залуу байсаан. Өчнөөн хүүхэн гарч ирээ л бас найзууд нь хүртэл экстэйгээ уулздаг чамд хэлээгүй юм уу гээд л байдаг байсан. Тэгэхдээ надад хайртай гээд байдаг байсан болохоор салж чадаагүй бас хүүхдийг нь гаргавал засрах байх гэж бодсон.  Гэтэл намайг бүх найз нөхдөөс минь салгаж гэрт суулгаж өөрөө найзуудтайгаа нийлж архидаад алга болдог байсан. Тэгээд төрөх гээд өвддөг шөнө цуг байсан чинь би өвдөөд байна аа гэж хэлсэн чинь намайг өвдөхийг чинь харах хэцүү байна гээд хаяад явсан. Тэгээд эмнэлэгт ирчлээ чи хаана бна гэтэл найзуудтайгаа ууж байна гэж хэлсэн.

Хүүүхдээ төрүүлээд их хэцүү байхад огт над дээр ирж яажийн гэж нэг ч асуугаагүй. Тэгээд удалгүй төрөөд 2 сар болж байхад овоо ирж тусалдаг болсон. Одоо хүүхэд маань 8сартай тэгээд би найз нөхөдтэйгээ уулзая гэхээр уурлаад загнаад юм л бол хэрүүл хийж тур бүдүүн байна эргүү тэнэг мал гэдэг болсон.

Би урдаас нь уурлахаар чи юугаа ойлгодын чамтай ярилцах хэрэг байхгүй гэдэг. Амнаас нь гарсан уг болгон намайг шархлуулж байна. Тэгээд сүүлдээ уурлаад сална, сарнина гэхээр хүүгээ өгөхгүй ална шүү, амьдралыг чинь там болгоно гэсэн. Найзуудтайгаа гармаар байна гэхэд 4 мөчийг чинь цохино шүү гэсэн.

Тэгээд өмнө үерхэж байсан бас охиноо ерөөсөө мартдаггүй. Надад уурлахаараа гар хүрдэг. Тэрийгээ би чанга цохиогүй гэдэг. Тэгчээд над шиг залуутай учирсандаа баярла гэх юм. Би өөрөө одоо хүүхдээ аваад салая л гэж бодоод байдаг. Хүү маань даан ч аавдаа их сайн. Хүүгээ бодоод байх юм. Бас би өөрөө сэтгэлээ таьчихсан . Тэгэхээр одоо яавал дээр вэ.