Есинори Осуми нь Японы эсийн биологийн мэргэжилтэн бөгөөд 2016 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Япон эрдэмтэн, “аутофагийн механизмыг нээснийхээ төлөө” энэхүү шагналыг хүртжээ. Энэ нь эсийн дотоод дахь хог хаягдал хэрэггүй зүйлсийн устгал ба залуужих процессын тухай юм. Түүний анагаах ухааны салбарт оруулсан гол хувь нэмэр нь гэвэл тэрээр амьд организмын эсүүд нь өөрөө өөрөө эвдэрч гэмтсэн эсүүдээ зайлуулж, тэгснээрээ хүнд өвчин эмгэг цаашид үүсч хөгжихөөс урьдчилан сэргийлж чаддагт оршиж буй ажээ. Аутофагийн ачаар эс нь түүнд нэвтэрч орсон халдвар болон тэндээс үүссэн хорт бодисуудаас цэвэрлэгддэг байна. Организм цочмог стресс авахад буюу жишээ нь хүчтэй өлсөхөд аутофаги эрчимтэй ажиллаж эхлэдэг байна. 
Аутофаги нь организмыг цагаас эрт хөгшрөхөөс хамгаалдаг. Учир нь организм, энэ механизмын ачаар шинэ шинэ эсүүдийг бий болгодог ба тэгснээрээ организмаас гажуудал бүхий уургууд, гэмтэлтэй эс доторхи элементүүд гадагшлилдаг ажээ. 
Энэхүү нээлт нь, өлсөх, мацаг барих нь ач тустай хийгээд ингэснээр хүний организм үнэхээрийн цэвэршдэг гэдгийг батлаж өгсөн юм.