Уругвайчууд Португалын шигшээг 2:1-ээр хожиж, Роналдог гэрт нь буцаав

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 16-гийн буюу 1/8 шигшээгийн хоёр дахь тоглолт манай цагаар шөнийн 02 цагт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Уругвай-Португалын шигшээ багийн халз тулаанаар үргэлжилж, уругвайчуудын /2:1/ ялалтаар өндөрлөв.

Энэ тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад довтлогч Саурес Луисын дамжуулалтаар довтлогч Кавани Эдисон Португалын хаалганд хийсэн юм. Харин тоглолтын хоёрдугаар хагасын 55 дахь минутад Португалын хамгаалагч Пепе, өөрийн хамгаалагч Геррейру Рафэалийн дамжуулалтаар тэнцээний гоолыг оруулсан.

Харин энэ гоолоос 7 минутын дараа буюу 62 дахь минутад дахин Кавани Эдисон, хагас хамгаалагч Бентанкур Родригогийн дамжуулалтаар хожлын гоол хийж Уругвайн шигшээ баг, португалчуудыг нутагт нь буцаалаа.
Тоглолтын сүүлийн хагасын 30 гаруй минутад португалчууд шургуу довтолгоо /нийт 20 удаа цохилт хийсэн/ хийж мэрийсэн боловч Уругвайн хаалганд бөмбөг оруулж чадаагүй юм.


Францын шигшээ баг аргентинчуудыг 4:3-аар хожиж 1/4 шигшээд шалгарлаа

2018-07-01 04:39:12

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий 1/8 буюу хасагдах шатны 16-гийн анхны тулаанд Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр Франц-Аргентины шигшээ багууд өрсөлдөж, францчууд 4:3-аар хожиж 1/4 шигшээд шалгарлаа.

Энэ хоёр багийн халз тулааны анхны гоолын салхийг Францын Гризманн 13 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулж хагаллаа. Харин эхний хагасын 41 дэх минутад Аргентины хагас хамгаалагч Ди Мария Анхель тэнцээний гоолыг хийсэн бол хоёрдугаар хагас эхлээд 3-хан минут өнгөрч байхад Аргентины хамгаалагч Меркадо Габриэль /48 дахь минут/гоол оруулж 2:1-ээр мексикчүүд тэргүүлж эхэлсэн.

Харин энэ тэргүүллийг Францын хамгаалагч Павар Бенжамен зогсоож, 57 дахь минутад Аргентины хаалганд тэнцээний гоолыг оруулж 2:2 болгов. Хамгийн чухал хожлын гоолуудыг Францын довтлогч Мбаппе Килиан 64 болон 68 дахь минутад дараалан оруулснаар францчууд 4:2-оор хошуучилж эхэлсэн юм.

Аргентинчууд хоёрдугаар хагасын сүүлийн 20 гаруй минутад хариу гоолхийхээр нэлээд шургуу тэмцсэний дүнд 90 дэх минутад Агуэро тооны харьцааг 4:3 болгосон ч дахин гоол оруулж чадалгүй энэ удаагийн тоглолт өндөрлөв.

Ийнхүү францчууд 4:3-аар Аргентины шигшээ багийг ялж 2018 оны ДАШТ-ий 1/4 шигшээд хүчээ сорихоор шалгарч үлдлээ.