Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэх газраас ээжийгээ дагаж малд явсан хоёр настай охин сураггүй алга болсон билээ.

Тус мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан ч эрэл мухардаж өнгөрөгч сарын 14-ний өдөр эрлийг зогсоосон юм. Тэгвэл өчигдөр орой тус сумын хоёрдугаар багийн Яхь нуур гэх газрын дэрсэн дотроос охины цогцсыг олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Мэдээллийн дагуу эрүүгийн цагдаагийн зургаан албан хаагч, прокурор, шүүхийн шинжээч нар очиж охины цогцосыг шүүх шинжилгээний газар хүлээлгэн өгсөн байна.