ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолт ширүүхэн өрнөж, шилдэгүүдийг мулталсан олон сонирхолтой тоглолтууд болж байгаа билээ.

Өнгөрсөн шөнө Бразил, Бельгийн шигшээ баг цааш тоглох эрхээ авсан бол Мексик, Японы шигшээ баг нутаг буцаж байна.

Өнөөдөр хөлбөмбөгийн спортын үнэнч фанатуудын хүсэн хүлээсэн хасагдах шатны хоёр тоглолт болох бөгөөд Улаанбаатарын цагаар 03-ны

*20:00 цагаас Швед vs Швейцарь 

* 02:00 цагаас Англи vs Колумбийн шигшээ багууд өнөөдөр тус тус тоглох аж.