Сүүлийн үед бага насны хүүхдүүдтэй холбоотой таагүй мэдээлэл ихээр гарах болсон бөгөөд саяхан л гэхэд дахин нэг таагүй мэдээлэл сонсогдов.

Баянхонгор аймагт төрийн байгууллагын албан хаагч гэх нэгэн таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан жигшүүрт хэрэг гарсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй бөгөөд шалгагдаж байгаа  учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Ямартаа ч хэрэг үйлдсэн этгээдийг өчигдөр саатуулсан бөгөөд нэг сарын хугацаатайгаар түр саатуулахаар болсон байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албан хаагч Б.Н-ийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

Бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болж буй хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаад олон эцэг эх харуусч, мөн айдас дунд амьдарч байна.