Өнгөрсөн шөнө Англи-Колумб, Швед-Швейцарийн шигшээ багийн тоглолтуудаар хасагдах шатны шөвгийн 16 багийн тоглолт дууссан билээ. 

Эдгээр тоглолтуудын дараа 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий Шөвгийн 8 багийн учраа бүгд тодорхой боллоо. Шөвгийн найман багийн тоглолт Улаанбаатарын цагаар баасан гарагийн 22 цагаас эхлэх юм. Энэ жилийн шилдэг найман багийн хуваарийг танилцуулвал: 

7-р сарын 6-ны 22:00 цагт Уругвай vs Франц

7-р сарын 7-ны 02:00 цагт Бразил vs Бельги

7-р сарын 7-ны 22:00 цагт Швед vs Англи

7-р сарын 8-ны 02:00 цагт ОХУ vs Хорват гэсэн тоглолтууд тус тус болно.