За энэ сайхан өглөөний мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Би 29 настай ганц бие аав байна. Ер нь хүн гэдэг нь сэтгэлийнх болохоор бие биенээ сэтгэл санаагаар дэмжиж амьдрах нь чухал юмаа.

Хэдий салаад 4 жил өнгөрч байгаа ч түүндээ одоо болтол хайртай л даа. Эргэж нийлэхээсээ нэгэнт өнгөрснөө бүрэн ойлгосон болохоор өөр бусадтай хааяа месежилж, болзож үзлээ. Гэхдээ эндээс нэг л зүйлийг ойлгосон. Ямар ч хүн нууцтай байх гэж улайрах юм. Ганц бие 20 гаран настай бүсгүйд хүртэл дор хаяж 2, 3 уулздаг хүн байх жишээний. Гэр бүлтэй залууст хүртэл 2, 3 нууц байх юм.

Энд орсноос хойш комментуудыг базаж харваас дийлэнх олон нь сал, хая, яв, орхи гэх юм. Юутай ч амьдрал үзээд туршлагатай болсон хүмүүс байх л даа. Гэхдээ л харамсмаар. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ үнэнчээр хайрлаж чадахгүй бол битгий тур зуурын зугаа цэнгэлд хууртан гэр бүл болох гэж яараарай гэж хэлье дээ. Ганц жил хүнтэй амьдраад салснаараа өөрийгөө амьдралыг бүрэн мэддэг юм шиг битгий андуураарай.

Хүүхэд төрүүлж үзээгүй, тээж үзээгүй байж авахуул гэдэг үгийг амныхаа зоргоор дахин бүү урсгаарай. Энд хүний амь амьдрал яригдаж байгаа болохоор жаахан суурьтай зөвлөмжөө айлдаж байгаарай.