Бритог Донна гэх 47 настай эмэгтэй гал тогоондоо юм хийж байхдаа плитка буюу халуун зууханд толгойгоо цохижээ. Энэ үеэр хөмсөгний ойролцоо жижиг зүсэгдсэн ч энэ шархаа тэр бүр ойшоогоогүй гэнэ. 

Хожим нь энэ шарх нь идээлж, улам томрон эмнэлэгт хүргэгджээ. Шарханд бохир орсон учир эмч нар үүнийг яаралтай салган авах хэрэгтэй болжээ. Учир нь улам газар авбал амь насанд аюултай болсон байв. Ингэхийн тулд түүний нүүрний бараг тал хэсгийг авчээ.