Дэлхийн нийтээр анхаарлаа хандуулж буй хөлбөмбөгийн аварга шалгаруулах "World cup 2018"-ын өнөөдрийн тоглолтонд Швед vs Английн шигшээ багууд шөвгийн наймны учраа таарч тоглох юм. Тэгвэл уг тоглолтонд дэлхийн супер одууд болон Бекам, Златан  нар мөрий тавьжээ. 

Ибра: "Бекам , Хэрвээ Англи хожил авбал би чамд хүссэн оройн хоолыг чинь авч өгөе. Харин Швед ялалт байгуулвал "Ikea"-аас ирсэн гэдгийг минь чи мэднэ биздээ.."

Бекам: "Златан, хэрвээ Швед ялалт байгуулвал чиний хэлсэн ёсоор би чамайг LA дэхь харшид чинь "Ikea"-аас хүссэн зүйлийг чинь авч өгье. Харин Англи хожвол чи надтай хамт Уэмблэйд очиж Английн шигшээ багийн өмсгөлийг өмсөөд шөвгийн дөрвийн тоглолтыг үзнэ шүү. Завсарлагааны үеэр загас болон чипсний мөнгийг чи гаргана биз дээ" хэмээн твитерт жиргэжээ. 

Тэдний мөрий тавьсан Швед, Английн шигшээ багуудын тоглолт өнөөдөр орой 22:00 цагт Самара аренад болох юм. 

www.Seen.mn