Баяр наадамтай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллаж, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллаж байгаа юм. Баярын өдрүүдэд хоолны ходлого, наршилт, болзошгүй ослын асуудлаар иргэд эмнэлэгт их ханддаг  аж.