Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан даага бүртгүүлснээс 112 нь гарааны зурхайгаас хөдөлсөн.

Дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүү магнай болов. Аман хүзүүнд Сүхбаатарын Халзан сумын уяач Нэргүйн Баярхүүгийн зээрд даага хурдаллаа. 

Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Т.Төрмөнхийн хээр даага, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уяач  Б.Энхбаярын хар, айргийн тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Батбаярын хээр даага хурдаллаа.