Баяр наадмын өдрүүдэд замын цагдаагийн 600 гаруй алба хаагч ажиллаж байна. Харин хүй долоо худагт 30 байгууллагын 1250 алба хаагчийн бүрэлдэхүүн хурдан морьдын уралдааны хамгаалалтад гарчээ.

Хамгаалалтын үеэр морь дагах автомашины тоог морины комисстой хамтран багасгаж, гэмт хэрэг гарч болзошгүй бүх цэгүүдэд явуулын камер байрлуулж, халаасны хулгай хийж болзошгүй 30 этгээдийг саатуулж, хэв журмын эргүүлийг 24 цагаар ажиллуулж урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай явуулснаар гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй наадам боллоо гэдгийг албаныхан хэллээ.

Өмнөх жилүүдэд их нас, соёолонгийн насны морьдыг 40-50 машин дунджаар дагадаг байсныг цэгцэлж, зөвхөн эмнэлэг, яаралтай тусламж, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах 8 машинд  зөвшөөрөл өгснөөр зөрчилгүй, дэг журамтай  наадам болж өндөрлөв.