M.A.D компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Уянга твиттерт нилээд идэвхитэй байдаг нэгэн. Элдэв хэв маяггүй өөрийнхөөрөө гэж дүгнэгдэх Ц.Уянга энэ удаад томоохон өрөнд унасан бололтой.


"Хөл бөмбөгийн дэлхийн аварга"-т Франц улс ялвал бүгдтэй чинь би унтлаа" хэмээн жиргэсэн түүний жиргээ Францын ялалтын дараа олон хүний ам асуух шалтгаан болсон гэнэ.

Энэ мэтчилэн сошиалд олны анхааралд өртөж, хэл аманд орооцолдож байдаг Ц.Уянга бүсгүйн энэ удаагийн маазралт зарим нэгэн хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлсэн нь дамжиггүй. Харин энгийн нэгэн наргианыг нь ойлгохгүй буруу утгаар ойлгож буй тэдгээр хүмүүст хандан "Мааз ойлгохгуй мангар гарууд мэр сэр. Үнэхээр хамаг хошин мэдрэмжээ алдатлаа тийм зовлонт амьдрал туулчихсан бдым уу эсвэл мэдрэмж тийм нойл уу?" хэмээжээ. Гэсэн хэдий ч Ц.Уянга бүсгүйгээс өрөө нэхэх хүмүүсийн тоо буурахгүй байгаа гэнэ шүү.