Түмэнбаатарын Авирмэнд 5 настай өнөө өглөө 9 цагт Нисэхийн эцсийн буудал орчмоос тоглож байхад нь үл таних хүн дагуулж явсаныг нийслэлийн хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж өдрийн 15 цагийн орчимд Нарантуул захын цагдаа нар хүүхдийг олжээ. Уг асуудлыг харъяалалын дагуу Хан-уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.