Сайн байцгаана уу ??? Би нөхөртэйгөө үерхээд 3 жил болж байна аа. Одоо нэг хөөрхөн гүнжтэй. Маш аз жаргалтай сайхан амьдарч байгаа.

Гэхдээ манай нөхрийн хуучин танил гэх нэг эмэгтэй. Тэр нөхөртэй 3 хүүхэдтэй мөртлөө 3 жилийн турш манай нөхрөөс салахгүй байнга утасдаж лай болох юм аа. Өмнө нь уулзаж учирч явсаныг нь баталгаа нотолгоотойгоор мэдсэн гэхдээ өнгөрсөн амьдрал учраас нөхөртөө итгээд тоогоогүй. Манай нөхөр 4, 5 удаа дугаараа сольсон. Яаж ч сольсон бүр надтай дугаараа сольж барьсан ч барьж байгаа дугаарыг нь мэдээд залгадаг өдөр шөнөгүй шүү ёоо. Залгаад намг авахаар дугарахгүй нөхрийг маань дугархаар мсж бичдэг. Сайн уу эхнэр хүүхэд чинь сайн уу нтр. Манай нөхөр юу ч мэдээгүй юм шиг мэдэхгүй юм шиг царайлдаг. Би хэн юм гээл уурлаал уйлаал бөөн юм болно оо. 3 өнгөрчөөд байхад яагаад чамаас салахгүй байгаан яагаад чамтай холбогдоод байгаан гээл. Сүүлдээ би залхаад хаяж үзсэээн гэхдээ сэтгэлд нэг л сэвтэй.

Манай нөхөр өөрөө ярьдаг юм бол уу ч гэж бодох шиг. Тэгээд сүүлийн үед өдөрт 10 20 удаа дугаараа нууцалж залгаад бүр уур хүргээд байх юм аа. Нууцлагдсан дугаарыг мэдэж болдог арга байвал туслаач. Ядаж дугаарыг нь мэдчихвэл тэр хүүхний нөхөрт нь хэлдэг юм бил үү. Лайтай юм аа ёстой нэг.