Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл ихээр гарах боллоо. Зарим хэргүүд нь шийдэгдэж дуусаагүй байхад л дараагийн бараан мэдээлэл гарч ирсээр.

Хамгийн сүүлийн мэдэлэлээр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс төрсөн эцэг нь зургаан настай хүүгээ хүчирхийлсэн хэргийг шалгаж байна. Тус дүүгийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай этгээд төрсөн хүүдээ бэлгийн гаж дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарчээ. Манай улсын нийт хүн амын сая гаруй нь 0-18 хүртэлх насныхан буюу энэ нь нийт хүн амын 36 хувь юм. “Хүүхэд, залуусын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн долоон жилийн дунджаар жилд 75 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ хэрээр хүүхдийн асуудлыг өндөр төвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангах ёстой ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эцэст нь тэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Хүүхэд хамгийн аюулгүй орчинд байх ёстой гэр бүл, сургуулийн орчин, тоглоомын талбайд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаад яг одоо анхаарцгаая.