Almasdarnews-д мэдээлснээр өнгөрсөн лхагва гаригт Сирийн Аль-Сувейде хотод Исламын улсын дайчид дайран оржээ. Тэд иргэдийг барьцааны хүмүүс болгохоор олзлон тууж эд хөрөнгийг нь дээрэмдсэн байна.

Энэ үеэр 72 настай эмээ 7 сартайгаас 7 настай дөрвөн ач нь байсан гэр рүү нь дайран орох гэсэн дайчидтай AK-47 буугаар мэргэн буудаж эсэргүүцжээ. Ширүүн буудалцааны үеэр дайрагчдаас хоёрыг нь хороож өөрөө гэдсэндээ шархадсан ч Сирийн армийнхныг иртэл гэрээ хамгаалж чадсан байна.