Филиппиний Илиган хотын оршин суугч 14 настай Вероника Комингес гэх энэ охины цээжин дээрээ тун эвгүй эмгэгтэй гэдгийг гаднаас нь хараад хэн ч анзаарахгүй байх. 

Түүний цээж болон хэвлий хэсэгт хоёр хэсэг дутуу хөгжилтэй эд эрхтэн байдаг. Үүнийг түүний ихрийн дутуу хөгжилтэй эрхтэн ч гэж хэлж болно. Охиныг томрох тусам энэ улам л бэрхшээл дагуулсаар байгаа аж. Учир нь жил ирэх тусам дутуу хөгжилтэй ихрийнх нь цээжин дээр нь байрласан гар томорч, хуруунд хумс ургах болжээ. 

Одоо харин эмч нар түүнд мэс засал хийхэд бэлэн болсон бөгөөд удахгүй дутуу хөгжилтэй ихрийнхээ эд эрхтнээс салахаар болсон гэнэ.