Алекс гэх 25 настай британи залуу бага байхаас арьсны ховор төрлийн өвчтэй төрсөн бөгөөд түүний арьс нь хэт ягаан туяаг энгийн хүнийхээс 10 мянга дахин илүү мэдрэмтгий учир хэт их хурц нартай үед гадаа ч гарч чаддаггүй байжээ.

Наранд бараг амьдаараа шатдаг залуу ямар нэг хаалтгүйгээр огт гарч чаддаггүй байсан ч одоо бол гарах бүрэн боломжтой болжээ. Учир нь силикон хамгаалалт бүхий нүүрний маск санаачлан мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Одоо түүний хиймэл арьс нь нарнаас хамгаалах маш сайн хамгаалалт болжээ.