Италийн алдарт дарангуйлагч Бенито Муссолини зогсолт, хувцаслалт, этгээд хөдөлгөөн, гүйлт өнөө цагийн улс төрчдөөс харагдах юм.

Италийг дэлхийн хамгийн том баян чинээлэг, үйлдвэржсэн, ядуусгүй улс болгоно гэж амлаж байв. Гэвч тэр хөрш Францаа муулахаас хэтрээгүйгээс гадна танкны өөдөөс сэлэм барьсан цэргүүдтэйгээ тулалдана гэж дайрсан эмгэнэлт дүрээ үлдээсэн. Хоосон чалчигч Муссолини зугтан яван партизануудад баригдан цаазлуулж, үр хүүхдүүд нь түүгээр овоглохоос татгалсан түүхтэй. Гадна талаасаа асар их сэтгэгч мэт, манлайлагч гэвч харагдавч ард түмнийхээ төлөө хоосон чалчихаас өөр юу хийсэнгүй. Юу ч хийгээгүйгээр барах гай зовлон тарьсан түүхтэй билээ.

Тэрээр үг хэлснийхээ (попорч попорчихоод) дараа тойрон хүрээлэгч нараасаа "Би хэр үг хэлэв, лаг байсан уу, агуу байсан уу" гэж шалаад суучихдаг байжээ. Муссолиниг Адолф Гитлер дуурайдаг байсантай адил өнөө цагт гадны удирдагчийн гадна төрхийг дуурайх авч ажил хэргээс нь гогдоод авахгүй хэрнээ телевизийн өмнө бааварлаж "Би лаг байсан уу" гэж улс төрчид олширсон мэт санагдана.