2005 онд болсон Оддын эрэлд-2 шоу нэвтрүүлгийн сүүлийн шатны оролцогчид нь эдгээр оролцогч байжээ. Энэ нуугдмал од гэсэн эдгээр оролцогчоос таны мэдэх хүн мэр байгааг та анзаарав уу.

Энд нэр дурдвал дуучин Гантогоо, Voice шоуны оролцогч Болормаа, Насанбуян, Мотив хамтлагийн гишүүн Ганбаатар, S4 хамтлагт нэгэн цагт хүчин зүтгэж байсан Хишигбаяр гээд танил дүр төрхүүдийг харж болно. Одоогоор 13 жилийн тэртээ тэд Од болохоор ийн явж байжээ. 

2005 онд болж байсан ОДДЫН ЭРЭЛД II тэмцээний сүлд дууг тухайн үедээ сүүлийн 4-т шалгарч үлдэж байсан Эрдэнэбаатар, "MOTIVE" хамтлагийн дуучин Ганбаа, "Баян Монгол" чуулгын дуучин Насанбуян, БНСУ-ын Олон Улсын "MONTANT" Театрийн дуучин Гантогоо нар хамтран дуулж байжээ.