УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдолтой хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхээр хэлэлцэн түүнд үүсгээд байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан билээ. 

Тэгвэл энэ хэргийн хохирогч гэгдээд буй Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдсэн байна.  Тэрбээр “2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан. Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 -ийн 1 зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” хэмээн мэдэгдээд байна” гэв.

Тэрбээр шүүхийн шийдвэрт ихэд уурлаж бухимдсан бөгөөд шударга бус шийдвэр гаргалаа. Ер нь Монголын төрийн эмгэнэлийн үнэн төрх нь Д.Мурат. Тэр их сургууль байтугай, коллеж ч төгсөөгүй, боловсролгүй, өнөөгийн төрийн гутамшиг шүү дээ. Тэрийг хэн тоож улстөрийн золиос хийх вэ дээ гэж ярьжээ.

Д.Бахытгүлийн хувьд УИХ-ын гишүүн Д.Муратыг биед гэмтэл учруулж, дарамталсан  хэмээн гомдол гаргаж 6.539.876 төгрөг нэхэмжилсэн ч шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийн нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэнээр Д.Муратад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.