Секс гэдэг хосуудын аз жаргалтай, урт удаан амьдралын нууц байдаг. Тиймээс ч түүнд ач холдогдол өгч, өдөр бүрийг, үдэш бүрийг хэзээ ч мартагдахгүй гал халуун байлгах хэрэгтэй. Нэгэн хэвийн уйтгартай сексийн харилцаа нь та хоёрын халуун хайрыг бөхөөж байдаг учраас, шөнийн ажилдаа идэвхи санаачилгыг гаргаж, хэн хэндээ хайртайгаа мэдрүүлж байгаарай. Ингээд бид та бүхэндээ амьдралдаа байнга биш гэхэд, ядаж нэг удаа ч болов туршиж үзэх, сексийн байрлалуудыг сонирхуулж байна.

Дарангуйлагч

Та амьдралдаа ядаж нэг удаа ч болтугай, ноёрхох төрлийн секс хийж үзсэн үү? Хэрвээ үзээгүй бол, хийж үзэх хэрэгтэйг зөвлөмөөр байна. Та өөрийн хамтрагчаа хүссэнээрээ эрхэндээ байлгаж, эсвэл түүнийхээ эрхэнд орж, дахин давтагдашгүй содон мэдрэмжийг мэдрээрэй. Та хоёрын дунд нэгэн хэвийн уйтгартай секс биш, хүсэл тачаал ундарсан, гайхалтай зүйл бий болох болно

Сэлэх

Усанд сэлж байхдаа секс хийж үзсэн үү? Эсвэл үзэх талаар бодож байв уу. Хэрвээ үгүй бол үүнийг нэг туршаад үзэхэд харамсахгүй шүү. Гэхдээ мэдээж юун түрүүнд та хоёрын аль нэг нь усанд сэлж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа адал явдалд дуртай залуу хосуудад хамгийн тохиромжтой байрлалуудын нэг. Ийм төрлийн сексийг хийхэд танд туршлага, илэн далангүй байдал хэрэгтэй

Өвдөлт

Хайртыгаа тарчлаан, зовоож түүнээсээ таашаал авч үзсэн үү? Мэдээж энэ нь бага зэрэг харгис, садист боловч, та амьдралдаа нэг удаа амсаж үзэхэд огт харамсахгүй байх болно. Гэхдээ хэмжээ хязгаарыг нь тааруулахгүй бол хэн нэгнээ гэмтээж, бэртээх талтай. Хамгийн гол нь өвдөлтөөс илүү та хоёрын сэрэл мэдрэмж нэг байж, үдшийг гайхалтай өнгөрүүлэх нь чухал юм.

Олон нийтийн газар дахь секс

Магадгүй та энэхүү сексийг кинон дээрээс л илүүтэй харж байсан биз ээ. Ийм секс хосуудын дунд тийм ч түгээмэл биш гэлээ, туршиж үзэхэд гэмгүй юм. Гэхдээ мэдээж орчноо сайтар мэдэрч, хүний хөлөөс холуур газрыг сонгох нь хэн хэндээ амар. Хачирхалтай тохиолоор нийтийн газар секс хийж байгаад бичлэгээ хийлгэсэн, түүнийгээ алдаж, нэр хүндээ унагасан хүмүүс цөөнгүй байдгийг мартаж болохгүй.

Цөхрөнгөө барах

Заримдаа хосууд хол байгаа тохиолдолд бие биенийгээ маш ихээр санаж, хүсдэг. Энэ нь тэднийг бие биедээ улам ихээр хайртай болгож, сексийн амьдралаа илүү гал халуухан болгох боломжийг бүрдүүлж өгдөг юм. Тиймээс хааяа ч гэсэн алсын зайнаас бие биенийгээ энхрийлж байгаарай.

Нууцаар бусдыг харах

Мэдээж хэн нэгнийг нүцгэн байх, секс хийж байхыг нууцаар харах нь маш бүдүүлэг, зохисгүй үйлдлийн нэг ч гэлээ, амьдралдаа ядаж ганц удаа хийгээд үзэхэд гэмгүй юм. Энэ нь танд асар их таашаал, мэдрэмжийг ч төрүүлж болох шүү дээ. Мөн хамтрагчаа нүцгэн байхыг харах зэргийг туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Усанд секс хийх

Усанд орж байхдаа секс хийх нь танд мөн л нэг өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх болно. Учир нь хоёул нүцгэн, дээр нь усны дусал бүр та хоёрын сэрэл мэдрэмжийг төрүүлнэ. Мөн сексийн үеэр мэдрэгдэх таагүй мэдрэмжүүд ч арилах болно. Тиймээс амьдралдаа ядаж нэг удаа ч болох энэ төрлийн сексийг хийгээд үзээрэй.

Хүлцэнгүй байдал

Үргэлж хайртыгаа өөрийн эрхэндээ байлгаад байх нь уйтгартай. Харин түүний оронд нэг удаа ч болов сексийн өмнө хүлцэнгүй байж, түүнийхээ хүссэн бүхнийг нь хийгээрэй. Гэвч үргэлж иймэрхүү идэвхигүй, хүлцэнгүй байх нь та хоёрын харилцааг муутгаж мэднэ шүү

Өгзөг

Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд, өөрийн өгзгөндөө ихээхэн ач холбогдлыг өгөх болсон. Сайхан өгзөгтэй бүсгүйг харахгүй өнгөрөх эр хүн гэж үгүй билээ. Тиймээс та өөрийн сексийн амьдралыг сайхан байлгая гэвэл өгзгөндөө ч гэсэн анхаараарай. Өгзөг сайхан харагдуулах тачаангуй дотуур хувцам өмсөж, хайртдаа дээд зэргийн таашаалыг өгөх нь түүнд лавтай таалагдана

Хүлж баглах

Мөн л садист сексийн нэг хэлбэр билээ. Яг л кинон дээр гардаг шиг хайртыгаа хүлж баглаад, өөрийн хүслээр хүлцэнгүй болгоно. Өдөр тутмын уйтгартай сексээс илүү танд эрч хүч, илүү их адал явдлыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ хамтрагчаа өвтгөх, бэртээж гэмтээхээс болгоомжлоорой