Хэрвээ онлайн компьютер тоглоомд амжилт олохыг хүсвэл түүнд бүхнээ зориулах хэрэгтэй хэмээн “World of Warcraft”-ын алдарт тоглоомчин Asmongold зөвлөжээ. Тэрээр тоглоомондоо амьдарч тоглоом дундаа цаг хугацааг өнгөрөөдөг гэнэ.  

Asmongold геймэр болсоноосоо хойш сүүлийн хэдэн жил огт ажил хийгээгүй. Мансардны нэг өрөөг хөлслөн тэндээ амьдарч байна.

Тэрээр компьютер тоглоомын тэмцээн, бооцоот мөрийтэй тэмцээнд оролцож шагнал, бооцооны мөнгөөрөө амьдардаг.

Мөн нэртэй геймэрийн хувьд Twitch хэмээх компьютер, видео тоглоомын том сервисын реклам сурталчилгааг цацаж багагүй хөлс авдаг. 

Asmongold өдрийн 20 цагт тоглож стрийм/тоглогч хэрхэн тоглож байгаагаа он-лайнаар цацах/ хийж үлдсэн дөрөвхөн цагт нь л унтдаг.

Тоглож байхдаа идэх уух бас морь харах гэж хэдхэн минут л суудлаасаа босож тоглоомноосоо хөндийрдөг. Нэгэнт бүх цагаа тоглож өнгөрөөдөг тул гэр орноо цэвэрлэх, аяга тавгаа угаах, хогоо цэвэрлэж амждаггүй тул гэр нь хогон далайд умбасан.

Түүний машин нь ч мөн адил гэнэ.

Asmongold-ын үзэж байгаагаар геймэр болон стриймэрийн гэр машин ийм л байх ёстой аж.