Владимир Аммосов гэх якут эр арслан зааны ноосоор хийсэн малгайгаа 10 мянган доллароор зарах зар тараажээ. Энэ зараа арслан зааны музейн захирлын тодорхойлолтыг хавсаргажээ. 

Якут эр арслан зааны ноосыг авга ахаасаа худалдан авсан аж. Устаж мөхсөн амьтны ноосоор хийсэн этгээд загвартай малгай олон хүний сонирхолыг татаж байгаа ч худалдан авагчаа олох нь хэцүү л болов уу.