Австралийн 75 настай Жэнисе Лорраин гэх эмэгтэй тус улсын бие бялдаржуулах спортын хамгийн өндөр настай тамирчин юм. Булчинлаг эмээ долоо хоногт гурван удаа дасгал сургуулилт хийдэг аж. 

Үүнээс гадна өдөр бүр 8 км явган явж тодорхой хэмжээний хоолны дэглэм барьдаг. Нас бол тоо гэдгийг харуулж буй энэ эмээ 55 наснаасаа эхлэн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг илүүд үзэн дасгал сургуулилт хийх болжээ.