Сайн байцгаана уу? Юуны өмнө бороотой өдрийн мэнд. Би одоо 32 той залуу, эхнэр надаас 9 эгч. Ханилан суугаад 13 жилийг ардаа орхижээ.

Анх хайрлаж дурлаад сайхан л байлаа. Сүүлийн 2 жил хардалт гэж авах юм алга. Хаа явсан газар минь андаж тандаад ажил ч хийлгэхээ байлаа. Утсыг минь байнга шалгаастай. Ингээд ирэхээр эрэгтэй хүн юун хайр, үзэн ядалтаар дүүрж, салмаар л болох юм. Хамгийн гол хариуцлага гэдэг юмнаас болж салж чадахгүй юм шиг байна өө. Үлдсэн амьдарлаа хайргүй эгч хүнтэйгээ хүний оронцог царайлаад л өнгөрөе дөө. Хойд нас гэж байдаг бол ахиж л эгч хүнтэй суухгүй шүү. Залуусаа насны зөрүү удаад ирэхээр хэцүү байна лээ шүү болж өгвөл нээх насны зөрүүгүй хосоо олоорой гэж зөвлөе дөө.