Цахим ертөнцөөр хамгийн их яригддаг гэр бүлийнхний нэг болох дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар "Хосын ятга" шинэ дуугаа гаргажээ. 

Тэд саяхан Булган аймаг байгууллагдсны түүхт 80 жилийн ойд ая дуугаа өргөөд ирсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байсан юм. Тэгвэл хосууд маань энэ бүх хэл амыг үл тоон шинэ дуугаа гаргаад амжсан бөгөөд удахгүй хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.