Монголын "Хип хоп" урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо бусдаасаа илүү ялгарч чаддаг хамтлаг бол "Ice Top".

Тус хамтлагийн залуус ирэх сарын 1-нд буюу шинийн 2-нд UB palace-ийн концертын их танхимд "Best of Ice top" тоглолтоо үзэгч фэнүүдтэйгээ 18 жилийнхээ ойгоо тэмдэглэхэд 2-хон хоног үлдээд байгаа билээ.

Тэгвэл энэхүү тоглолтын бэлтгэл ажил маш хангагдсан бөгөөд тоглолтын тасалбар худалдаанд гараад удаагүй байгаа. Харин өнөөдрийн байдлаар билет нь эрэлт ихтэй худаалагдаж байна.

Иймд үзэгч фэнүүдийнхэн зүгээс "ICE TOP" хамтлагийнханыг дахин нэг өдөр тоглоно үү гэсэн хүсэлтийг ирүүлээд байгаа гэнэ.

“Ice top” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн 250 гаруй уран бүтээлээсээ сорчлон, үе үеийн хит болсон дуунуудаа үзэгч фэнүүдэдээ хүргэж нэгэн үдшийг бут авахаар ийн тоглолтын товоо зарласан билээ.

Тэдний дуу хоолойг үнэнч фэнүүд нь маш их санаж байсан бололтой. Сүүлийн тоглолтоороо "бут авна" хэмээн амлалт өгөөд байгаа хамтлагийн залуучууд "Best of Ice top" тоглолтоо үзэгчдийн хүсэлтийн дагуу дахин нэг үдэш тоглож доргиох нээ.

"Best of Ice top" тоглолтын тасалбар 40-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл 91919177, 91899999 дугаарын утаснаас лавлах боломжтой.