Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын унтаж буй мэт зураг сошиалд нилээдгүй шүүмжлэл дагуулаад буй билээ.

Эдгээр зургууд түүнийг нүд ирмэх зуур авсан санаатай доромжилж буй хэрэг хэмээн үзэж буйгаа гишүүн өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрээр "Нүд ирмэх хооронд зураг дараад унтаж буй мэтээр харуулаад байгаа нөхөдтэй хатуу тэмцэнэ" хэмээн жиргэсэн байна.