Өнгөрсөн сар Гэрэлт гудамжины автомашины замыг эрээн мяраан болгон будсан ч хэдхэн хоногийн насгүй бороонд урсан алга болсон билээ. 

Олон хүний шүүмжлэл хүртсэн энэхүү эрээн замыг өөрийн клипэндээ буулгаад амжсан сүүхэйтэй дуучин бол Наагий буюу Наранбаатар юм. Түүний тун удахгүй гарахаар зэхэж байгаа клипнээс гэрэлт гудамжны эрээн замын содон сайхан үеийн төрхийг харах боломжтой аж. 

Нэгэн хэсэг цахим ертөнцөөр энэ замыг дуучин Наагийтай холбон буруу ойлголттой явсан хүн ч нэлээд байсан. Энэ залуу клипээ хийхийн тулд зам будан тав хоног хаачихаад одоо ингээд бороонд арилгачиж байгаа юм уу гэх мэтээр уурлах нэгэн ч байжээ. Яг үнэн хэрэгтээ бороод арилсан замыг клипэндээ оруулсан Наагийд ямар ч буруу байхгүй гэнэ шүү, түүнийг хэлмэгдүүлээд байв аа гэж хэлмээр ...

Сонирхуулж хэлэхэд, "NATURE SOUNDS" студиэс гаралтай уран бүтээлч тэрбээр дуучин Дашдондогийн гарын шавь бөгөөд өөрийн гэсэн "N11" нэртэй дуу бичлэгийн студи ажиллуулдагаас гадна түүний хамгийн сүүлд гарсан "Итгэл" дуу сүүлийн саруудад маш олон хүний сонсох дуртай дууны нэг болоод байгаа билээ.