“Хятад улсыг танин мэдэх” соёл аялал жуулчлалын өдрүүд ирэх сард болно
2018/08/23
“Хятад орныг танин мэдэх” -Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдэд 2018 оны 09-р сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ талаар өчигдөр ӨМӨЗО-ны хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга бөгөөд Гадаад суртал ухуулгын албаны дарга Хань Юньшян 9-р сард зохиогдох гэж буй соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. “Энэ удаагийн соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны Ардын Захиргаа, Монгол Улсын БСШУСЯ-наас ерөнхий зохион байгуулах бөгөөд Хятадын ӨМӨЗО-ны Ардын Захиргааны Гадаад хэргийн алба, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, МУ-аас Хөх хотод суугаа ЕКГ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулна” гэж тэрээр мэдэгдлээ.
Энэ удаагийн аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол улсын БСШУСЯ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Хамтран зохион байгуулагчаар ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, гадаад хэргийн алба, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Монгол улсаал Хөх хотод суугаа ерөний консулын газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв ажиллаж байгаа ажээ.
Энэ удаагийн аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг зохион байгулж байгаа зорилго нь хоёр улсын төрийн тэргүүний хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэх, хятадын соёлыг танин мэдүүлэх, хоёр улсын ард түмний ойлголцол найрадмлыг зузаатгахад оршиж байгаа тухай өнөөдөр зохион байгуулагчид мэдээллээ.
Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино үзүүлэх, үнэ төлбөргүй оношлогоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, сургууль хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг олон арга хэмжээ болох юм байна. Үүнд:
- Соёл аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн ёслол 09-р сарын 05-ны өдрийн 10:00 цагт Уран зургийн галерейд
- Үзэсгэлэн үзүүллэг 09-р сарын 05-08-ны өдрүүдэд Уран зургийн галерейд болно.
- Уран сайхын тоглолт 09-р сарын 05-07-ны өдрүүдэд нийт 4 удаагийн тоглолт болох бөгөөд Улаанбаатар хотын үзэгчдэд үнэ төлбөргүй тасалбар бэлэглэх юм.
- Кино үзүүлэх арга хэмжээнүүд 09-р сарын 04-08-ны өдрүүдэд Тэнгис, Соёмбо, Өргөө, Гэгээнтэн кино театрт болох бөгөөд энэ үеэр Хятадын хамгийн их ашиг олсон 10 киног үзүүлэх юм байна.
- Монголын нэр бүхий телевизэд олон ангит кино гардуулах юм байна.
- Монголын эмч нарын төлбөргүй оношлогоо 09-р сарын 05-07-ны өдрүүдэд хийгдэнэ.
- Ном солилцох болон бэлэглэх ажиллагаа 09-р сарын 05-07-ны өдрүүдэд
- Аялал жуулчлалын танилцуулга 09-р сарын 06-нд болох бол 05-07-ны өдрийн 12:00-14:30, 18:00-21:00 цагт Өвөрмонголын амт хоолны баяр болох юм.
- Сургууль хоорондын солилцоо,
- Спорт лигийн тоглолт
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн солилцоо 09-р сарын 05-ны өдрийн 15:00 цагт Bluesky зочид буудалд “Солонго” сэтгүүлийн анхны дугаар гарсны 25 жилийн уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум болно. Мөн 09-р сарын 08-ны өдрийн 10:30 цагт Кемпински зочид буудалд “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой тэмдэглэх болон танилцуулга болно. Үүнээс гадна 09-р сарын 06-07-ны өдрүүдэд Өмнөговь аймагт “Бүс ба зам сэтгэлээ ололцох Хэвллэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ эрин” сэдэвт Хятад Монголын хэвлэл мэдээллийн IX форум болно.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.