Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 08:00 цагт ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хилийн ойролцоо  микро автобус осолдсон байна.

Тус ослын улмаас Монгол Улсын 15 иргэн гэмтэж бэртсэн талаар Алтайн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн байна. Тухайн микро автобусаар 18-50 насны 17 зорчигч зорчиж явснаас 15 нь монгол иргэн бөгөөд Монгол Улсын долоо, ОХУ-ын нэг, нийтдээ найман хүн гэмтлийн улмаас тус дүүргийн төв эмнэлэгт хүргэгджээ. Осолдсон иргэдийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэднээс Монгол Улсын иргэн, хоёр эмэгтэйн биеийн байдал хүнд байсан тул Барнаул хотод нисдэг тэргээр хүргэжээ

 Микро автобус замын эсрэг урсгалд орж, ГАЗ-3110 маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна