Сайн байцгаана уу? Өөрөөсөө үе мултарсан хүнтэй уулзаж, бүр үерхдэг болохыг юу гэж ойлгодог вэ? Би 20той миний уулздаг залуу 30тай.

Тэр бүх зүйлийг өөрийн хүчээр босгосон, олон жил солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн. Одоо барилгын компанид менежер хийдэг. Хамгийн чухал нь надад маш их халамж тавьдаг. Ер нь яг л миний зөв явсны шагнал юм болов уу гэж бодогддог. Надад бол үнэхээр сайн ханддаг.

Гол нь олон насны зөрөөтэй болохоор найзууддаа хэлэхээр боль боль л гэх юм. Би яавал дээр вэ цаашдаа харьцсаар байх уу, холбоогоо таслах уу? Хайр дурлалд нас хамаагүй гэж үнэн болов уу?!