“Үүлэн үст” дууны клипэнд тоглосноосоо хойш үүгээрээ хочлуулах болсон жүжигчин Б.Мишээл нэг хэсэг өөрөөс нь 10 насаар ах жүжигчин Анхаатай үерхэж байсан. Гэвч дотно зургуудаа ч олноос нуудаггүй байсан тэд нэг их удалгүй салцгаасан.

Үүний дараа Цэнгүүн гэх үеийн залууг сонгон хуримаа хийж, хөөрхөн хүүгийн аав ээж болсон ч тэдний зам мөн л хоёр тийш болсон билээ. Одоо ганц бие ээжийн амьдралаар явж буй тэрбээр жүжигчний мэргэжлээр суралцаж байхаасаа лдэлгэцийн бүтээлд дүрээ үлдээж, клип, рекламанд хүртэл тоглоод амжсан. 

Одоо тэрбээр Эможи гэх инээдмийн цуврал кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүний тоглосон уран бүтээл Юнивишн Лүүк ТВ-р гардаг юм.