Өнгөрсөн наймдугаар сард “Монгол ген”  тоглолтоо хийсэн реппер Gennie-ийн хувийн зургуудаас хүргэж байна. Түүний хувьд нөхөр, хүүгийн хамтаар ам бүл 3-уулаа амьдардаг ажээ. Gennie буюу Б.Дуламсүрэн ШУТИС-ийг машинист мэргэжлээр дүүргэсэн бөгөөд эдүгээ дуулахын зэрэгцээ мэргэжлээрээ ажилладаг юм байна.

Тэрбээр  орон сууцны конторт машинистаар ажилладаг бөгөөд монголд түүн шиг мэргэжилтэй эмэгтэй маш цөөхөн байдаг гэнэ. Багаасаа урлагт “дурласан” энэ бүсгүй сонирхолдоо хөтлөгдөн хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд эдүгээ ч дуулсаар байгаа билээ.