Дагестан улсад нэгэн хачирхалтай гэмээр тэмцээн болдог нь Царайлаг хонь шалгаруулах тэмцээн аж. Хамгийн хөөрхөн гоо үзэсгэлэнтэй хонь шалгаруулах тэмцээнд 100 гаруй фермер өөрийн хамгийн шилдэг гэсэн хонио авчирдаг байна. 

Шүүгчид харин өрсөлдөгч нарын шүд, ноос, гадаад үзэмж зэргээс хамаарч шалгаруулалтыг гаргадаг гэнэ. Энэ жилийн хувьд "Гүнж Аиша" гэх ягаан хонь тэргүүн байрыг эзэлжээ.