“Ice Top” хамтлагийнхан цагаан сарын шинийн 2-нд “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй сүүлийн тоглолтоо хийсэн билээ.

Уг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. 

Урлагт зүтгэн чамгүй олон жилийг үдсэн дуучин Хаагий тайзнаас “Ийм сайхан эрхэм, хүндтэй шагналын эзэн болсондоо сэтгэл маш өндөр байна. Цаашид илүү ихийг бүтээн энэ шагналын эзэн нь байх болно оо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Хэдийгээр өчигдөр “Ice Top” хамтлаг  сүүлийн тоглолтоо хийсэн ч Хаагий уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдгээ уламжиллаа.