Өвөлдөө Утаанбаатар болж хувирдаг улсын нийслэлдээ бид гэр хорооллоо улам тэлэн амьдарсаар буй. Өвөлдөө хорт утаагаар амьсгалан зуны хэдэн сард уушги, цээжээ баярлуулдаг иргэд олон жилийн турш төр засгаас гэр хорооллоо орон сууцжуулах талаарх хүсэлт илгээсээр байгаа бөгөөд энэхүү асуудал банкны өндөр хүүтэй зээл болон өндөр үнэтэй орон сууцнуудаас үүдэн мөрөөдөл төдий үлдэх нь олон.

Энэхүү асуудлын талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Энэ банк, барилгын салбарынхан иргэдийг дээрэмдэхээ одоо болих хэрэгтэй. Орон сууцны үнийг 600 мянган төгрөгөөр мкв-ийг нь барьдаг шүү дээ. Гэтэл 2,5 саяар зараад байдаг. Нөгөө 2,5 саяар үнэлчихсэн байшинг нь банк аваад жилийн 10%-ийн хүүтэй өгч байна ш д. Өөрөөр хэлбэл та 100сая төгрөгөөр байшин авсан бол 10 жилийн дараа 200сая төгрөг болгож төлөх нь байна ш д. Ингээд нөгөө 600мянган төгрөгийн байшинг 8 дахин нугалж зарж байна. Энийг одоо болимоор байна ш д" хэмээсэн байна.