Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1,6 км зайтай Тавцан гэх газарт цогцос байсан бөгөөд иргэд энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Тодруулбал,

2018 оны 08 дугаар сарын 30-ны өпөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс Богд ууланд нас барсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу БЗД-цагдаагийн 3дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан байна.

Хэргийн газрын үзлэгээр цогцосыг хэн болохыг тогтоож эрэгтэй 29 настай "А" болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тиймээс иргэд ууланд алхахдаа анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.