“Мөрөөдлийн театр”-ын залуус олны анхааралд байдгийг тэдний тоглосон реклам, зар сурталчилгаануудаас харж болно. Ах эгч нарынхаа шийрийг хатаах Шагай, Батаа, Эрхэмээ нар хувийн амьдрал дээрээ ч тэднээсээ дутахгүй дуулиан шуугианы эзэд.

Г.Эрхэмбаяр, мөрөөдлийн театрын залуу жүжигчин байсан Намуунаа нар өөрсдийн романсаа нийтэд ил болгоод хэдэн жил болж байна. Г.Эрхэмбаяр хоёр хүүхэдтэй, Э.Намуун ч хоёр хүүхэдтэй. Шинэхэн хос хоёр талаасаа хоёр хүүхдээ авчирч, зургуулаа нэг гэртээ амьдрах болсон юм.

Энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байгаагаа жүжигчин Э.Намуун олноос нуухгүй байна. Саяхан улсын баяр наадмаар Г.Эрхэмбаяр, Э.Намуун хоёр ижилхэн өнгөтэй торгон дээлээр гоёж, хаа сайгүй хамт явж баярлаж байв.