Япон улсад сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи дэгдэж асар их хэмжээний хохирол учруулаад байна.

"Жеби" нэртэй хар салхи өчигдрөөс эхэлсэн бөгөөд 3-р зэрэглэлээс 5-р зэрэглэл рүү шилжиж улам ширүүсээд байгаа ажээ. Тус хар салхи одоогийн байдлаар Окинава арлыг чиглээд байгаа юм.