Дэлхийн энх амгалан, Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн эрхмийг тодруулдаг “PEACE AWARD 2013” наадмын “Энхийн шагналтан”-аар энэ жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорсон юм.

Энэхүү шагналыг нэг сая төгрөг дагалддаг аж. Тэгвэл энэ удаагийн шагналын эзэн Ц.Нямдорж  шагналын мөнгөө Дархан хотын Хүүхдийн асрамжийн газарт хандивлажээ.

Тус асрамжийн газрын удирдлагууд түүний өгсөн мөнгийг цахилгааны засварт хэрэглэж энэ жил хүүхдүүд гэрэлтэй шинэлсэн байна.

Д.Ана