Жакарта хотод болсон Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жинд Киргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, алтан медалийн болзлыг хангаад байсан билээ.

Азийн Олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн Наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгожээ. Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлжээ.

Азийн наадмын аваргын цолыг нь хурааснаар энэ жинд мөнгөн медаль хүртсэн Киргизстаны Айсулу Тинибековад алтан медалийг олгохоор болсон байна.