"Нууц үг хулгайлах арга" гэсэн гарчигтай мэдээлэл сүүлийн өдрүүдэд фэйсбүүк болон бусад хэрэгслээр цацагдах болсон. Энэ байдлын талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох шалгалтыг хийхэд дээрх үйлдэл нь нууц үг хулгайлах бус доорх ID бүхий хуудаснууд автоматаар Like даруулах код байсан.


Цаашид энэхүү үйлдлийг бусдад тараасан хувь хүн, албан байгууллагууд яаралтай энэ үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна. Дахин ийм байдлаар хүний хүсэл сонирхлоос гадуур ямар нэг үйлдэл хийлгэх тусгайлан бэлдсэн код ашигласан, тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу гэж Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ. 

http://www.facebook.com/profile.php?id=175201595912452


http://www.facebook.com/profile.php?id=100004272364681


http://www.facebook.com/profile.php?id=100004387893865


http://www.facebook.com/profile.php?id=100004407158597

 

"Нууц үг хулгайлах арга" гэсэн праграммыг бид идэвхжүүлснээр дээрх дөрвөн ID бүхий хуудсанд автоматаар лайк дарах байжээ.

 

Н.Батаа