Хятадын томоохон сүлжээ зоогийн газрын хоолноос үхсэн харх гарч ирсэн гомдол гаргаснаар тус сүлжээ компани 190 сая долларын алдагдалд оржээ

/Сиабу Сиабу/ Xiabu Xiabu нэртэй халуун тогооны сүлжээ зоогийн газрын салбараар үйлчлүүлсэн жирэмсэн эмэгтэй үхсэн хархтай хоолны зургийг цахим ертөнцөд нийтэлснээр тус компанийн бусад салбаруудын орлого эрс буурсан байна.

Үхсэн хархтай шөл идсэн гэх эмэгтэйд тус зоогийн газраас сэтгэл санааны хохирол хэмээн 5000 юанийн нөхөн төлбөр санал болгосон аж. Гэвч эмэгтэйн нөхөр эхнэрээ бүрэн шинжилгээнд хамруулах ёстой хэмээн санал мөнгөнөөс нь татгалзжээ.

 Түүнчлэн удахгүй төрөх хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовнин үр хөндөлт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна энэ бүх эмчилгээнд 20 мянган юанийн нөхөн төлбөр олгохыг шаарджээ.